Thursday, September 1, 2011

Хүлээс


Лхагва гарагийн єглєє
Гунигтай єглєє байна, Сюз. Салхи исгэрч, бороо ороод л... Амьдрал бvрт ямар нэгэн бороо шивэрдэг, гэхдээ бороон дунд ч, бороог дэргэдээс нь хараад ч чухам аль дусал нь илvv хурдтай дусалж байгааг би мэдэхгvй нь Сюз. Би чиний бvлээхэн зvрхний дэргэд vvрээ засаад ахиад хэзээ ч салхи vлээхийг, шуурга догшрохыг сонсохгvй байхсан. Сэтгэлд чинь надад зориулсан зай байна уу? Эсвэл би ингээд л орон гэргvй мэт тэнvvчилсээр явах ёстой юм уу? Хонгор минь дээ, намайг хайрлаж байгаад чинь би талархаж байна. Энэ бvхэн хангалттай мэт санагдана, сэтгэл хангалуун байх ёстойгоо ч би мэдэж байна. Гэхдээ чиний тєлєє би юу хийж чадах вэ?Yvнээс илvv чи энхрийхэн байна ч гэж юу байх вэ дээ. Хэдийнэ чамайг дэндvv их хайрладаг нь сэтгэлийг минь бараг л шархлуулах шиг. Магадгvй би чамайг бvхий л амьдралынхаа vдэш бvр, єглєє бvр цоо шинээр хайрлаж чадна. Винни бид хоёр чамайг vгvйлсээр унтсан. Харин удалгvй би нэрийг чинь vглэсээр сэрчихлээ. Сюз минь, сарны туяанд vзэгдэх чамайг хэн нэгэн нь хулгайлчих вий гэхдээ би унтаж ч чадахгvй нь. Хийх зvйлс чамд єчнєєн байгаа, захиаг минь битгий тоо доо. Долоо хоногт ердєє ганц мєр бич. Тэр мєр “Эмили, би чамд хайртай” бол миний сэтгэл ханана.
Чиний Эмили


Америкийн яруу найрагч Эмили Дикинсон 1852 оны нэгэн өглөө дотнын найз Сюзан Гилбертдээ энэ захиаг илгээжээ. Гэхдээ тэдний харилцаа нөхөрлөлийн хил хязгаарыг давсан гэдэгтэй ихэнх хүн санал нийлдэг юм билээ. 17 настайдаа Амхерстийн академид танилцсан тэд амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл хамт байсан юм. Сюзан ухаантай, боловсролтой, номноос салдаггүй бүсгүй байсан нь Эмилиг татсан биз. Голдуу цагаан хувцас өмсдөг, хүмүүсээс байнга дажиж, гэртээ, өрөөндөө байхыг илүүд үздэг байсан Эмилиг Сюзан хамгийн сайн ойлгодог байж. Магадгүй Эмилигийн өөрийгөө тойруулан барьсан цайзыг гагц Сюзан л нэвтэлж чадсан ч байж болох юм. Эмили Дикинсон Сюзанд 250 гаруй шүлэг зориулж бичсэн байдаг. Тэдгээрийн нэг нь:
...Yргэлж далайд амьдравч
Зам мэддэгийн минь учир
Єєрєєсєє тvрvvлж чи намайг
Явуулах ёстой шvv, Сюз
Хонгор минь, чамайг урсахаас аварч
Хоёронтоо би живж vхэх байсан
Урьтаж би нvдийг чинь халхалсан бол чи
Ус vзээгvй л байх байсан...

Үнэхээр ч Эмилигийн “хүсэл биелж” Сюзанаас өмнө хорвоог орхисон юм.
Сюзан Гилберт 1853 онд Эмилигийн ах Аустин Дикинсонтой сүй тавьж, гурван жилийн дараа гэрлэсэн. Эмилигийн Сюзид бичсэн захидал, шүлгүүдээс үзвэл тэрбээр гарцаагүй түүнд хайртай байж. (Найзын хайр биш гэдгийг та гадарлаж байгаа байлгүй). Хайрт нь хэдий дэргэд байгаа ч өөр хүн, бүр төрсөн ахтай нь нэг гэрт амьдрахыг тэвчих хүн олон болов уу. Түүнтэйгээ өдөр бүр уулзаж, хамтдаа алхаж, зугаалж болно. Гэвч нүднийх нь өмнө тэр өөр хэн нэгнийг хайрлаж, хүүхдийг нь төрүүлнэ гэдэг ямар гээчийн шийтгэл вэ.
Хайр гэдэг хүйс, арьсны өнгө, нийгмийн гарал, шүтлэг, хэтэвчний хэмжээг ялгаж мэддэггүй гэдэг. Гэтэл нийгэм хүний сэтгэл, мэдрэмжийг ч хайрцагладгийн нэг жишээ энэ. Мэдрэмжийг чөлөөлсөн зарим улс байгаа л даа. Гэвч дэлхийн өнцөг булан бүрт ердөө л хэн нэгний хайрласнаасаа болж бусдад үзэн ядуулж буй сая сая хүн бий. Тэднийг үг хэлээр доромжлохоос эхлээд амь насанд нь ч аюул учруулдаг. Харамсалтай нь үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг, мэдэхийг ч хүсдэггүй хүмүүс Монголд ч буй. Тэгээд яах вэ? Хүлээсэнд баригдсаар суух уу? Нийгмийн хайрцагт багтах гэж өөрийгөө хүчлэн, эсрэг хүйсийн хэн нэгэнтэй гэрлэх үү?
Хананд өлгөсөн аз жаргалтай гэр бүлийн зургийн өмнүүр зовлонт өдрүүд урсана. Нэг оронд унтдаг ч бие биенээсээ улам холдох хоёр хүн. Өөрийгөө үл хүлээн зөвшөөрөх, хайраасаа татгалзах. Хүмүүс чамаар утсан хүүхэлдэй мэт тоглож, үл үзэгдэгч утсаар хүлнэ. Гэхдээ биеийг биш сэтгэл мэдрэмж, оюун санааг. Яг л удаан хугацаанд, нам гүм үргэлжлэх амиа хорлолт шиг. Эсвэл хүлээсийг тасар татах уу? Сонголт түүнийх. Гэхдээ юуг ч сонгохгүй байгаа нь ч бас сонголт мөн билээ.
(Шүлэг, захианы орчуулгыг Г.Лхагвадулам)

2 comments:

Anima said...

Гэвч энэ нь өнөөгийн бодит байдал. Хичнээн хүслээ гээд сүрэг сүргийн сэтгэл зүйгээр л сэтгэнэ, түүнээс цаадхийг нь чадах байсан ч үл хүснэ.

Anonymous said...

Үнэндээ бодит байдал дээр тэгж л амьдрахаас өөр аргагүй шүү дээ. Одоо үед байдал арай өөр болсон ч үнэндээ хүлээсийг тасар татаж чадах хүн тийм ч олон биш л болов уу. Дөнгөж саяхан бичиж дуусгасан нэг өгүүллэгийн минь санаатай төстэй юм. Яагаад ч юм хүний юм хуулчихсан юм шиг нэг л сонин санагдаад явчихлаа...

Post a Comment

 
Copyright (c) 2010 Ажлын өрөө. Design by WPThemes Expert

Themes By Buy My Themes and Web Design.